Posts

Image
2018.5.11-нд: Цагаагийн зүгээс хуулийн заалтыг баримтлан хүндэтгэж хамтран ажлаар хэлэлцэн тохиролцлоо. Харамсалтай нь доорхи албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгааг огт мэдээгүй. Мөн Нийслэлийн Цагдаагийн Газар болон Удирдлагаас чиг үүрэг ирээгүй гэв. Бид цагдаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, Монголын нийт ард түмний төлөө Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаагаа мэдэгдсэн. Үүнээс гадна, Хулдаасан дээр томоор хэвлүүлсэн байгааг авч хэлэлцсэнгүй зөвшөөрөл ав, чанга яригч хэрэглэж болохгүй гээд танилцуулга хийх талаар зөвлөж өгч, бусдын кнопоор баталсан зөрчлийн тухай хуулийн заалтанд гарын үсэг зуруулж авлаа. Энэ талаар НҮБ-аас гадна Европын хүний эрхийг хамгаалах байгууллагад илтгэл тавихдаа тодорхой дурдах болно. Мөн Төрийн хийж чадахгүй байгаа ажлын гарцыг харсан тул улс эх орон, ард түмнийхээ тусын тулд өөрийн хийж чадах бүхнээ зориулан ажиллаж байна. Иймд: Цагдаагийн зүгээс хүндэтгэлтэй хандахыг хүсье
Image
“МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС “АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРАЛ”-ЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛНА 1990 онд тайван замаар төрийн эрхийг ард түмэнд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр үндэсний аюулгүй байдал алдагдсан, шударга хууль ёс үндсэн зарчмаасаа хазайсан, эдийн засаг бүрэн дампуурсан тул төрийн бүх эрхийг ард түмэн дахин гартаа авах зайлшгүй шаардлага гараад байна. Манай ард түмэн цаашдын зам мөр, бодлогоо тодорхойлохын тулд “Ард түмний онц их хурал”ыг хоёр үе шаттай явуулах болно. 1-рт: Ард түмний онц их хуралд бэлтгэх зөвөлгөөн. 2-рт: Ард түмний онц их хурал. Иймд одооноос салбарууд өөрсдийн сайн таньдаг, мэдлэг боловсрол туршлагатай хүмүүсээ сонгох болон “Ард Түмний Онц Их Хурал”-д бэлтгэх хэрэгтэй. ЗОРИЛГО: Ахуй Төрөө Цэвэрлэх, Оюу-Толгой, Таван-Толгой гэх мэт стратегийн чухал ордын гэрээг сайжруулах болон улс эх оронд тулгамдаад байгаа бусад асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэн шийдвэрлэх. ЗОРИЛТ: Хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх, улсын өрийг тэг
Image
"Ард Түмний Онц Их Хурал"-ыг зарлан хуралдуулах тухай: Монголын нийт, ард түмэнд "Ард Түмний Онц Их Хурал"-ыг зарлан хуралдуулахыг АЛБАН ЁСООР МЭДЭГДЬЕ. Манай ард түмэн цаашдын зам мөр, бодлогоо тодорхойлох ёстой. Ард түмний онц их хурлыг хоёр үе шаттай явуулна. 1-рт: Урьдчилсан хурал хийх 2-рт: Ард түмний онц их хурлыг хийх болно. Иймд одооноос салбарууд сайн таньсан, мэдлэг боловсрол туршлагатай хүмүүсээ сонгох болон бэлтгэх хэрэгтэй. МОНГОЛ ТӨРИЙН УЛАМ ЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН ШАРАВЫН БАЯРСАЙХАН Харилцах утас: 8897 0947 ба 9139 9228 2018.5.9 Улаабаатарын цагаар 10:32АМ . Жич: Төрөөн цэвэрлье гээд автобустай явж байгаа хүмүүс бусдын санаа, ард түмний зорилгыг хулгай хийж чадахгүй. Намаар дамжин төрд шургах санаатай олигархиудыг дахин гаргахгүй!!
Image
2018.5.8. Бид өдөр болгон ажиллаж байна. Манай ард түмэн, залуучууд их дэмжиж байна. Тэд мөнгөтэй Ард түмэн хүчтэй Бид ялна. Ард түмэн нэгдэж төрөөн цэвэрлье гэсэн манай санааг том намууд сурсан зангаараа хулгай хийж тансаг автобустай явж байгааг анхаар!! Монголчууд намын олонхоор гардаг олгиархуудыг дахин сонгох ёсгүй. Нам Төр Хулгайч гуравыг бүрэн тусгаарлах ёстой.