
2018.5.11-нд: Цагаагийн зүгээс хуулийн заалтыг баримтлан хүндэтгэж хамтран ажлаар хэлэлцэн тохиролцлоо. Харамсалтай нь доорхи албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгааг огт мэдээгүй. Мөн Нийслэлийн Цагдаагийн Газар болон Удирдлагаас чиг үүрэг ирээгүй гэв. Бид цагдаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, Монголын нийт ард түмний төлөө Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаагаа мэдэгдсэн. Үүнээс гадна, Хулдаасан дээр томоор хэвлүүлсэн байгааг авч хэлэлцсэнгүй зөвшөөрөл ав, чанга яригч хэрэглэж болохгүй гээд танилцуулга хийх талаар зөвлөж өгч, бусдын кнопоор баталсан зөрчлийн тухай хуулийн заалтанд гарын үсэг зуруулж авлаа. Энэ талаар НҮБ-аас гадна Европын хүний эрхийг хамгаалах байгууллагад илтгэл тавихдаа тодорхой дурдах болно. Мөн Төрийн хийж чадахгүй байгаа ажлын гарцыг харсан тул улс эх орон, ард түмнийхээ тусын тулд өөрийн хийж чадах бүхнээ зориулан ажиллаж байна. Иймд: Цагдаагийн зүгээс хүндэтгэлтэй хандахыг хүсье ...