2018.5.11-нд: Цагаагийн зүгээс хуулийн заалтыг баримтлан хүндэтгэж хамтран ажлаар хэлэлцэн тохиролцлоо. Харамсалтай нь доорхи албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгааг огт мэдээгүй. Мөн Нийслэлийн Цагдаагийн Газар болон Удирдлагаас чиг үүрэг ирээгүй гэв.

Бид цагдаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, Монголын нийт ард түмний төлөө Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаагаа мэдэгдсэн.

Үүнээс гадна, Хулдаасан дээр томоор хэвлүүлсэн байгааг авч хэлэлцсэнгүй зөвшөөрөл ав, чанга яригч хэрэглэж болохгүй гээд танилцуулга хийх талаар зөвлөж өгч, бусдын кнопоор баталсан зөрчлийн тухай хуулийн заалтанд гарын үсэг зуруулж авлаа. Энэ талаар НҮБ-аас гадна Европын хүний эрхийг хамгаалах байгууллагад илтгэл тавихдаа тодорхой дурдах болно.

Мөн Төрийн хийж чадахгүй байгаа ажлын гарцыг харсан тул улс эх орон, ард түмнийхээ тусын тулд өөрийн хийж чадах бүхнээ зориулан ажиллаж байна.

Иймд: Цагдаагийн зүгээс хүндэтгэлтэй хандахыг хүсье

“МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” ТББ
Монгол улс,Улаанбаатар хот,
Хан-Уул, 11-рхороо, 1 хэсэг, 2.8т
Утас 8897-0947 ба 9139 9228
2018 оны 04 дугаар сар 29 №66/
/Н.Ү.Б-аас тусламж хүсэх тухай/

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛАГАД
/Хуулбар илгээгдэх байгууллагууд/
1. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл
2. Монгол улсын ерөнхийлөгч
3. Монгол улсын их хурлын дарга
4. Монгол улсын ерөнхий сайд
5. Улс төрийн намуудад
6. Нийслэлийн цагдаа газарт
7. Нийслэлийн засаг даргын тамгын газар
8. Батлан хамгаалах яам болон
9. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэн. Нэгдсэн үндэстний байгууллага НҮБ бол аливаа маргаантай асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр бус яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэдэг орнууд бүрэлдэхүүнд нь багтдаг дэлхий нийтийн байгууллага юм. Одоо НҮБ нь 193 орчим гишүүнтэй энх тайвныг эрхэмлэгч, дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн дээд байгууллага юм. НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмждэг Эдийн засаг, нийгмийн Зөвлөл, Олон улсын шүүх нь АНУ-ын Нью Йорк хотод төвтэй. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг гэж бид ойлгож гүнээ хүндэтгэж явдаг юм.

Төв Азийн Байдал: Бүс нутаг дахь нөхцөл байдал, энхийн төлөө түншлэлийн явцыг харгалзан харилцаагаа анхаарч, аюул заналын шинж байдал өөрчлөх, энх тайвныг сахин хамгаалах, эдийн засаг нь дампуурсан аливаа гишүүн орны аюулгүй байдалтай холбоотой болон бусад аюул заналтай тэмцэх, эдийн засгийн тогтвортой байдлын ашиг тусыг олон тал нэгэн зэрэг хүртэх, нийгмийн хурцадмал байдал аюулгүй байдалтай холбоотой аюул занал үүсгэж буй бүс нутгуудыг тогтворжуулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран хямралаас гаргах, хамтран ажиллах нь энх тайвныг эрмэлзсэн харилцааг сайтар ойлголцоход нэн чухал юм. Бидэнд аюулгүй байдлын асуудлаар бодит хамтын ажиллагаа, олон талт санаачилгаар дамжуулан хамтдаа аюулгүй байдлыг сахин ажиллах шаардлага үүсээд байгаа билээ.

Монгол Улсад: Намчирхсан цөөнхийн дарангуйлал амьдралын эмгэнэл болжээ. Олон намын нэр, үзэл баримтлал, хий хоосон амлалтаар луйвар хийхийг хүсэгчид УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн эрхэнд гарч улмаар дарангуйлалын хар сүүдэр нийгмийг тэр аяар нь бүрхэн ард түмнийг талцуулан хувааж эцэст нь туйлдуулсан.

Намын бодлого нь: Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гажсан маф бүлэглэлийн дур зоргоороо аашилдаг болсон.

УИХ-д байгаа гишүүд: Мөнгөөр төрийн өндөр албыг наймаалцан, хулгайгаар ашиг сонирхолын хууль баталж, амин хувийн эрх ашгаа хамгаалан ард түмнийг дарангуйлж байгаа. Энэ хуульчилсан дарангуйлал нь Саддам Хуссейний дэглэмээс илүү хор хөнөөлтөй байна.

Берлиний нурчихсан хана: Монгол улсад хэдхэн хүний дарангуйлалын дэглэм нь Ардчилсан нийгэм гэх нэрийн цаана дүр эсгэн бодитоор хэрэгжээд удаж байна. Үүнийг1992 онд батлагдсан Үндсэн хуулийн бүх заалтууд зөрчигдөж байгаагаар илэрхийлбэл:
1. Монголын төрт ёсны уламжлал бодлого алдагдсан.
2. Үндэсний аюулгүй байдал алдагдсан.
3. Шударга ёс, хууль шүүх үндсэн зарчмаасаа хазайсан.
4. Эдийн засаг бүрэн дампуурсан.
5. Хүний эрхийн зөрчил туйлдаа хүрсэн.
6. Хэвлэл мэдээлэл хаалттай, бодит үнэнийг мэдээлэхээс татгалзсан.
7. Facebook -г хакердаж хязгаарлаж хянадаг болсон.
8. УИХ-ын гишүүд бүлэглэн бусдын кнопоор хууль батлан иргэдэд гэмт хэрэг тулган хүлээлгэх их хэлмэгдүүлэлт явуулж байна.
9. УИХ-ын гишүүдийн баталсан хууль нь төрд үүрлэсэн луйварчдын эрх ашгийг хамгаалж байна.
10. Банкны хүү иргэдийг ядууруулан, өр зээлийн хүнд байдалд оруулсан.
11. Хүнсний аюулгүй байдал хяналт алдагдсан.
12. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах баталгаа алдагдсан.
13. Хүн ам, газар нутаг, түүнд орших ой ус, ургамал амьтны аймгийн бүрэн бүтэн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, Монгол улсын оршихуйн дархлааг сулруулж байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй түвшинд хүрээд байна.
14. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн суурь үндэслэлгүй, байгаль орчинд ээлгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үй олноор олгосон, үүний дотор 500 нь алтны уурхай байна. Мөн 20-нь л ашиг өгч, Оюутолгой уурхай Эрдэнэтээс 5 дахин илүү нөөцтэй бөгөөд зөвхөн зэсээс байна. Алт нь ашиггүй болон хяналтгүй Монгол улсын хилээр гарч байна. /ашиг өгч/
15. Дотоодын авилгачид, оффшорчин луйварчид хариуцлагаас зайлсхийн Монголын төрд шургалсаар байна.
16. С. Зориг агсан шиг олон эх оронч хүн учир битүүлгээр амь насаа алдсаар ирлээ.
17. Монгол Улсын Төрд үүрлэсэн дарангуйлагч нар 2008.7.01-нд сонгуулийн үеэр ард түмний дунд үймээн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэн таван хүнийг буудан хороосон ба олон зуун хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн. Тэр үеэс хойш Монголын ард түмэн дарангуйлалд байна.

Монголд өнөөдөр: Төрд үүрлэсэн луйварчдын эрх ашгийг хамгаалсан хууль үйлчилж, тэдний ах, дүү, хамсаатан болон тойрон хүрээлэгчдийн хар сүлжээний дарангуйлалд улс орон бүрэн нэрвэгдээд байгаа нь Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхгүй байна.

Монголын ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхэм дээд эрх болох:
Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож"... гэж заасны дагуу эрхээ эдлэж чадахгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг "гагцхүү" ард түмний мэдэлд, ... байна гэж тус тус заасныг үндэслэн 2018.4.12-ний өдөр Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтын цэвэрлэх Үндэсний хөдөлгөөнөөс Монголын ард түмэнд төрийн бүх эрхийг улсад хохиролгүй ард түмэнд чирэгдэлгүй шилжүүлэн өгнө үү гэсэн шаардлагыг албан тоотоор одоогийн эрх баригчидад хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй байна. Үүнд;
Албан ёсны шаардлагыг:
1. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга
2. Монгол улсын их хурлын дарга М.Энхболд
3. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн болно.
Оюуны хувьсгалын тухай мэдээллийг албан ёсоор:
4. Улсын их хурлын 76-н гишүүд тус бүрт.
5. Нийслэлийн цагдаагийн газар
6. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар
7. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар болон дарга Х.Болормаа
8. Нэгдсэн үндэстний байгууллага зэрэгт холбогдох материалыг хүргүүлж, төрөө цэвэрлэх хувьсгалыг Монгол улсын үндсэн хуулийн хүрээнд албан ёсоор эхлүүлсэн.

Монголын төрд үүрлэсэн мафиудын үйлдэл болон үндсэн хууль завхруулагчид: Эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулан улмаар Монгол улс болон олон улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Үүнд; Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаад удаж байгаа. Монголын хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын эрх чөлөө болон сэтгүүлчид хаалттай байгаа. /хаалтын гэрээтэй/ Мөн сошиал мэдээллүүд нь луйварчин, хууль завхруулагчдын хов жив, тулга тойрсон хэрүүлээс өөрийг ард түмэнд мэдээлэхгүй байна.

Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хувьсгалын зохион байгуулагчдын зүгээс хоёр-дахь шатны хувьсгалт тэмцлээ эхлүүлж байна.

Н.Ү.Б-аас шударга сэтгүүлчдээ Монгол улсад илгээх болон Энхийг сахиулах; Шаардлага үүссэн байгааг илэрхийлэн Монголын нийт ард түмний дунд санал асуулга болон судалгаа явуулж байна. Монголд эрх баригчдын мафуудын ашиг сонирхолт дарангуйлалаас гаргах зайлшгүй шаардлага байгаа гэсэн нийт ард түмний санал асуулганд тулгуурласан бидний ойлголтод үнэлгээ өгөх хөндлөнгийн, олон улсын, хараат бус шинжээчийн баг ирүүлж ажлуулахыг хүсье.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилтоо эрхэмлэн тусламж үзүүлнэ үү!

Жич: Цаашид холбогдох материал болон ард түмний гарын үсгийг хүргүүлэх болно. Үүнээс гадна: Өмнө нь ард түмний тэмцлээс зуу зуун мянга, саяаар тоологдох гарын үсэг Монголын төр баригчдад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний хувьсгал.

Харилцах Утас
Тэргүүн Шаравын Баярсайхан ........................................... 9139 9228
Дэд Тэргүүн Бархасын Эрдэнэчимэг ................................. 9917 7163

Удирдах зөвлөлийн гишүүд:
1. Шарав Баярсайхан ........................................................... 8897 0947
2. Лүүрэв Өнөрчимэг .......................................................... 9915 9930
3. Айлтгүй Төмөр-Очир ...................................................... 9999 2718

Хяналтын зөвлөлийн гишүүд:
1. Төрмөнх Болд .................................................................. 9998 7711
2. Доржоо Гантөмөр ............................................................ 9812 0361
3. Жадамба Туул .................................................................. 9978 8500
4. Аюурзана Туваандорж .................................................... 9927 5631
5. Жанчив Батболд ............................................................... 9154 5432

Мэдээлэл хариуцсан төлөөлөгч:
Гүрэнт Монгол Хөдөлгөөний тэргүүн Б.Базараа .............. 8804 6651

Зохион байгуулагч:
Дүншиг Мягмарсүрэн........................................................... 8830 7580

Хамтарсан Төрийн Түшээ Байгууллагууд /ТББ/:
1. Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөний
тэргүүн Шарав Баярсайхан .................................................. 8897 0947
2. Дөрвөн улирлын цэцэрлэгжилт холбооны тэргүүн
Лүүрэв Өнөрчимэг ................................................................ 9915 9930
3. Сонгогчдын төв зөвлөлийн тэргүүн
Жадамба Туул ....................................................................... 9978 8500
4. Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны
тэргүүн Цэрэндэжид Батчулуун .......................................... 9926 0024
5. Хувиараа тээвэр үйлчилэгээ Бичил аян эздийн хоршооны дарга
Гошгойн Баатар .................................................................... 8022 0121
6. Сонгино хайрхан тэнгэр хун Төвийн тэргүүн
Осор Хантогтох .................................................................... 9976 5817
7. Оюулаг Их Монгол тэргүүн
Намхайн Баасанхишигт ....................................................... 8815 8726
8. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны тэргүүн
Цэндсүрэнгийн Мөнхтуяа ................................................... 8804 9379

Цахим хаяг:
1. https://national-revolution-2018.blogspot.com/
2. https://www.facebook.com/groups/158294411524401/
3. https://www.facebook.com/bayarsaikhan.sharav
4. https://www.facebook.com/iecstandardmongolia/

Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн болон Монгол Төрийг Цэвэрлэх Үндэсний Их Хувьсгалыг 2017.10.12-оос эхлүүлэн, 2018.4.12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас албан ёсоор Эх орон даяар зарласан.

Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний их хувьсгалын товчилсон нэр: МТУСҮХ ба МТАГГЦҮХ

2018.4.29 Улаанбаатарын цагаар 12:59РМ -нд бичив.





Comments

Popular posts from this blog