Монголын төрд үүрлэсэн луйварчдыг цэвэрлэх Үндэсний Хувьсгалд ард түмэн нам харгалзахгүй нэгдэн нягтарч байна. МТУСҮХ ба МТАГГЦҮХ Тэргүүн Шаравын Баярсайхан. Харилцах утас: 8897 0947 ба 9139 9228
Ц.Мөнхтуяа: 2018.4:27
"Багшийн цалинг нэм" гэж шаардаад байгаагийн цаад мөн чанар нь боловсролын чанар ,хүртээмж суларч буйг сануулж буй дохио бас засах гарц гаргалгаа нь юм. Улс орныг боловсролоор нь дамжуулан мөхөөх гэсэн харийн бодлого манай оронд хэрэгжээд 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд багш нарын авдаг цалин буурсан ба үүнийг дагаад багш хүний үнэ цэнэ нэр хүнд давхар унахыг
бид харлаа. Чанаргүй сурах бичгүүд гаргаж энэ нь хэн нэгэн дарга хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн хэрэгсэл болсон нь нууц биш. 1990-ээд оноос өмнө багш мэргэжлийн цалин хангамж өндөр, нэр хүнд үнэлэмж нь дээгүүр байсныг бид мартаагүй. Сайд солигдох бүрт шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нэрээр хэдэн багш нараа цаг зав ,эдийн засгаар нь дарамталж, түмний хүүхдүүдийн хувь заяагаар тоглож мөнгө угаана. Боловсролын салбарт болж бүтэж байгаа зүйл тун ховор. Ажил мэргэжилдээ үнэнч үнэн цагаанаараа ажиллаж буй хэдэн багш нар болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэн дээрээс ирэх дарамт шахалт ,шалгалт шүүлэгт нүдүүлэн өдөр хоногийг өнгөрөөн ачааны хүндийг нуруун дээрээ үүрэн мацсаар л.... Энэ бүхэнд цэг тавих цаг нь хангалттай болсон учраас л бид тэмцэж байна. Монгол орны ирээдүйн хувь заяаг гартаа атгах хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашиж ,тархины тусгаар тогтнолыг манаж яваа хэдхэн багшийнхаа асуудлыг шийдээд өгч чадахгүй, өөрсдийнхөө эрх ямба ,идлэг уулганыхаа төлөө үхэн хатан зүтгэх эрхтэн дархтангуудыг харахад дэндүү ичгэвтэр бас өрөвдөм. Идсэн уусандаа ороогдоод захаасаа торны цаана сууцгааж эхэлж байна. Бүх зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Одоо идэж ууж ханасан бол эх орноо ард түмнээ ядаж нэг сонсооч бас хараач. Арай л дэндүү харалган дүлий хүйтэн хөндий сэтгэлгүй байгаа юм биш үү??? Ард түмэн тэнэг биш.Багш нар бид тэмцэгчид биш. Ажлаа хийгээд хийсэн хөдөлмөртөө тохирсон хүрэлцэхүйц цалин хөлсөө аваад амар тайван амьдармаар байна. Гэтэл бид бүхнийг 27 жил хуурч хумсалж доройтуулж ядуурууллаа. Бид хангалттай хүлээлээ тэвчлээ итгэлээ. Одоо бидэнд хүлээх тэвчээр итгэл байхгүй болсон. Оюуныг түгээгч ,улс орны тэргүүлэх салбарын мэргэжилтэн гэгдэх багш нар нь өнгөрсөн оны 8-р сараас эхлэн 9 сар гаруйн хугацаанд тэмцэж байхад төрийн 3н өндөрлөг нь сонссон ч сонсоогүй мэдсэн ч мэдээгүй царайлан нүүрээ ширлэн суух. Ард түмнийхээ амьдралыг сайхан болгоод аз жаргалтай амьдруулъя гэж гуйж гувшин байж гарч ирсэн эдгээр нөхдөд итгэх итгэл алдарлаа. Иймд энгийн ард түмэнтэйгээ нэгсэн нийлж бүх нийтээрээ багшаа дэмжиж болосролоо аваръя, олноороо нэгдэж төрөө цэвэрлэцгээе. Төрд гарсан нөхдүүд өөрсдийгөө ард түмний элч төлөөлөгч гэдгээ умартан,улсын хөрөнгөөр тоглогч тэнгэрийн амьтад гэж эндүүрэн зүүдэлж суудаг бололтой. Ард олноороо нэгдэж төрд гарсан нөхдийг нойрноос нь сэрээцгээе !!!!! Ард түмэн ямар их хүчтэйг мэдрүүлцгээе!!
ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ. МӨХӨХГҮЙН ТУЛД НЭГДЭЖ ТЭМЦЭЦГЭЭЕ !!
БАГШИЙН ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Ц.МӨНХТУЯА
2018-04-27
Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний хувьсгал.
Харилцах Утас:
Тэргүүн Шаравын Баярсайхан ................... 8897 0947 ба 9139 9228
Дэд Тэргүүн Бархасын Эрдэнэчимэг ................................ 9917 7163
Удирдах зөвлөлийн үишүүд:
1. Шарав Баярсайхан ......................................................... 8897 0947
2. Лүүрэн Өнөрчимэг .......................................................... 9915 9930
3. Айлтгүй Төмөр-Очир ...................................................... 9999 2718
Хяналтын зөвлөлийн гишүүд:
1. Төрмөнх Болд ................................................................. 9998 6257
2. Доржоо Гантөмөр ........................................................... 9812 0361
3. Жадамба Туул ................................................................ 9978 8500
4. Аюурзана Туваандорж ................................................... 9227 5631
5. Жанчив Батболд ..............................................................9154 5432
Мэдээлэл хариуцсан төлөөлөгч:
Гүрэнт Монгол Хөдөлгөөний тэргүүн Б.Базараа .............. 8804 6651
Зохион байгуулагч:
Дүншиг Мягмарсүрэн........................................................... 8830 7580
Хамтарсан Төрийн Түшээ Байгууллагууд /ТББ/:
1. Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөний
тэргүүн Шарав Баярсайхан .................................................8897 0947
2. Дөрвөн улирлын цэцэрлэгжилт холбооны тэргүүн
Лүүрэв Өнөрчимэг ...............................................................9915 9930
3. Сонгогчдын төв зөвлөлийн тэргүүн
Жадамба Туул ..................................................................... 9978 8500
4. Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны
тэргүүн Цэрэндэжид Батчулуун ......................................... 9926 0024
5. Хувиараа тээвэр үйлчилэгээ Бичил аян эздийн хоршооны дарга
Гошгойн Баатар ................................................................... 8022 0121
6. Сонгино хайрхан тэнгэр хун Төвийн тэргүүн
Осор Хантогтох ................................................................... 9976 5817
7. Оюулаг Их Монгол тэргүүн
Намхайн Баасанхишигт ...................................................... 8815 8726
8. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны тэргүүн
Цэндсүрэнгийн Мөнхтуяа ................................................... 8804 9379
Цахим хаяг: 1. https://national-revolution-2018.blogspot.com/
2. https://www.facebook.com/groups/158294411524401/
3. https://www.facebook.com/bayarsaikhan.sharav
4. https://www.facebook.com/iecstandardmongolia/
5. https://www.facebook.com/profile.php…
6. https://www.facebook.com/soko.bazraa
7. https://www.facebook.com/tulu.jadamba.1
8. https://www.facebook.com/profile.php?id=100010274675312
9. https://www.facebook.com/profile.php?id=100014797216910
10. https://www.facebook.com/mavka.jalam
11. https://www.facebook.com/monhtuya.moogii.148
12. https://www.facebook.com/search/top/…
Жич: Цаашид холбогдох материал болон ард түмний гарын үсгийг хүргүүлэх болно.
Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн ба Монгол Төрийн Ариун Гал Голомтыг Цэвэрлэх Үндэсний Хувьсгал
Товчилсон нэр: М.Т.У.С.Ү.Х ба М.Т.А.Г.Г.Ц.Ү.Х
Comments
Post a Comment