“МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС
“АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРАЛ”-ЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛНА

1990 онд тайван замаар төрийн эрхийг ард түмэнд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр үндэсний аюулгүй байдал алдагдсан, шударга хууль ёс үндсэн зарчмаасаа хазайсан, эдийн засаг бүрэн дампуурсан тул төрийн бүх эрхийг ард түмэн дахин гартаа авах зайлшгүй шаардлага гараад байна.

Манай ард түмэн цаашдын зам мөр, бодлогоо тодорхойлохын тулд “Ард түмний онц их хурал”ыг хоёр үе шаттай явуулах болно.
1-рт: Ард түмний онц их хуралд бэлтгэх зөвөлгөөн.
2-рт: Ард түмний онц их хурал.

Иймд одооноос салбарууд өөрсдийн сайн таньдаг, мэдлэг боловсрол туршлагатай хүмүүсээ сонгох болон “Ард Түмний Онц Их Хурал”-д бэлтгэх хэрэгтэй.

ЗОРИЛГО: Ахуй Төрөө Цэвэрлэх, Оюу-Толгой, Таван-Толгой гэх мэт стратегийн чухал ордын гэрээг сайжруулах болон улс эх оронд тулгамдаад байгаа бусад асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэн шийдвэрлэх.

ЗОРИЛТ: Хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх, улсын өрийг тэглэх арга зам, ард түмнийг татвараас чөлөөлөх, иргэдэд байгалийн баялаг болон газрыг өв тэгш хувиарлах, ард түмнээ сайн сайхан амьдруулах, Монгол төрийн уламжлалаа сэргээн Олон улсад үлгэр болох.

ШААРДЛАГА: Ард түмний нэмэлт асуултаар бүрэн төгс нээлттэй сонгон шалгаруулалтанд байцаан шалгуулж шударга гэдгээ нотолсон хэн боловч төрд ажилллах боломжтой.

Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн болон Монгол төрийг цэвэрлэх Үндэсний Их Хувьсгалыг 2017.10.12-оос эхлүүлэн, 2018.4.12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас албан ёсоор Эх орон даяар зарласан.

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫГ ЦУГЛУУЛЖ ХУРАЛДАХ ШААРДЛАГАТАЙ ҮҮГЭЭР АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРЛЫН ТОВ БОЛОН ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА НЭГТГЭН ТӨЛӨВЛӨХ ЁСТОЙ.

ИЙМД ОРОЛЦОХ ХҮМҮҮС ХОЛБОО БАРИНА УУ!!

Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэснийхөдөлгөөний Тэргүүн Шаравын Баярсайхан
Харилцах Утас: 8897-0947 ба 9139 9228
Цахим хаяг:

Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн голомтыг цэвэрлэх Үндэсний их хувьсгалын товчилсон нэр: МТУСҮХ ба МТГЦҮХ

Жич: Бусдын санаа, ард түмний зорилгыг хулгайлах болон намаар дамжин төрд шургах санаатай олигархиудыг дахин гаргах боломжгүй гэдгийг анхааруулъя!!

2018 оны 5 дугаар сарын 9-нд бичив. Улаабаатарын цагаар 10:42АМ



Comments

Popular posts from this blog