“МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС “АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРАЛ”-ЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛНА 1990 онд тайван замаар төрийн эрхийг ард түмэнд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр үндэсний аюулгүй байдал алдагдсан, шударга хууль ёс үндсэн зарчмаасаа хазайсан, эдийн засаг бүрэн дампуурсан тул төрийн бүх эрхийг ард түмэн дахин гартаа авах зайлшгүй шаардлага гараад байна. Манай ард түмэн цаашдын зам мөр, бодлогоо тодорхойлохын тулд “Ард түмний онц их хурал”ыг хоёр үе шаттай явуулах болно. 1-рт: Ард түмний онц их хуралд бэлтгэх зөвөлгөөн. 2-рт: Ард түмний онц их хурал. Иймд одооноос салбарууд өөрсдийн сайн таньдаг, мэдлэг боловсрол туршлагатай хүмүүсээ сонгох болон “Ард Түмний Онц Их Хурал”-д бэлтгэх хэрэгтэй. ЗОРИЛГО: Ахуй Төрөө Цэвэрлэх, Оюу-Толгой, Таван-Толгой гэх мэт стратегийн чухал ордын гэрээг сайжруулах болон улс эх оронд тулгамдаад байгаа бусад асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэн шийдвэрлэх. ЗОРИЛТ: Хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх, улсын өрийг тэг...
Comments
Post a Comment