ДОТООД ЖУРАМ:

Жагсаал цуглаан зохион байгуулах, хууль, дүрмийн заалтууд:
МОНГОЛ ТӨРИЙН АРИУН ГАЛ ГОЛОМТЫГ ЦЭВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН
БА
МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ДОТООД ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1   Энэхүү дотоод журмын зорилго нь Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн (цаашид “Хөдөлгөөн” гэх)-ий эрх зүйн байдал, түүний үйл ажиллагааны үндэслэл, үндсэн чиглэл, зорилго, зарчим, бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж мөрдлөг болгон ажиллана.

1.2   Хөдөлгөөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, 16.10 “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;”, 16.16 “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;” гэж заасныг тус тус үндэслэн, Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу байгуулагдаж, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.

6.1 Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьман ургамал болон байгалийн бусад баялаг гагхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна. Энэ заалтаас эзэмшигч өмчлөгч нь ард түмэн, хамгаалагч нь улсын их хурал хэмээн хуульчилсан байна.


ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ТОВЧЛОЛ

2.1  Энэхүү дотоод журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1    Удирдах зөвлөл (цаашид “УЗ” гэх) гэдэгт Хөдөлгөөний эрх барих дээд зөвлөлийг;
2.1.2    Удирдах зөвлөлийн дарга (цаашид “УЗД” гэх) гэдэгт УЗ-ийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг;
2.1.3    Удирдах зөвлөлийн гишүүн (цаашид “УЗГ” гэх) гэдэгт УЗ-ийн хуралд таслах эрхтэй оролцох гишүүнийг;
2.1.4    Зохион байгуулагч (цаашид “ЗБ” гэх) гэдэг нь аравт, зуут, мянгатыг ЗБ хөдөлгөөний гишүүнийг;
2.1.5    Аравт (цаашид “10т” гэх) гэдэг нь арван хүний нэгдлийг;
2.1.6    Зуут (цаашид “100т” гэх) гэдэг нь зуун хүний нэгдлийгбуюу арван 10тын ЗБ нарын нэгдлийг;
2.1.7    Мянгат (цаашид “1000т” гэх) гэдэг нь мянган хүний нэгдлийг буюу арван 100тын ЗБ нарын нэгдлийг;
2.1.8    Мянгатын зөвлөл (цаашид “МЗ” гэх) гэдэг нь 1000тын зохион байгуулагч нарын нэгдлийг;



ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗОРИЛГО, ЗАРЧИМ

3.1  Үйл ажиллагааны үндэслэл:
3.1.1   Монгол Улсын Төр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”-т заасан үйл ажиллагааны үндсэн зармчыг мөрдөх, хэрэгжүүлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, үндэсний эв нэгдлийг хангах.
3.1.2   Монгол Улсын Төр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1, 3.2, 4.1, 6.1, 6.2, 7.1, 11.1, 14.1, 14.2, 16.2, 16.9, 16.10, 16.11, 16.13, 16.14, 16.16, 19.1, 21.2, 23.1, 30.1, 64.1 дэх заалтуудыг хэрэгжүүлэх.

3.2 Үйл ажиллагааны үндсэн чиглэл:  Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн нь шударга ёс, ардчилсан ёс, тэгш байдал, эрх чөлөө, хууль дээдлэх, үндэсний эв нэгдлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөж, олгогдсон эрхийн хүрээнд үүргээ биелүүлж ажиллах, ажлын байр нэмэгдүүлж, цалин, тэтгэвэр өсгөх, ашигт малтмалын тухай хуулийг мөрдлөг болгох, байгалийн баялагаас ард түмэнд хувь хүртээх, улсыг хохиролгүй болгохыг зорилго тавин ажиллана.

3.3   Үндсэн зорилго: Үндсэн хуульд нийцүүлэн төр ард түмний мэдэлд байх иргэн төрийн дээд харилцаа үүсгэх салбарын мэдлэг туршлагатай хүмүүсийг төгс нээлттэй шалгаруулах дотоод хяналтын системийг сайжруулан боловсруулж бодитоор хэрэгжүүлэх, бусад улс хоёр хөрштэй зэрэгцэн орших шударга төрийн уламжлалыг сэргээх үндэс суурийг хөгжүүлэхэд оршино.

3.4 Үндсэн зарчим: Хөдөлгөөний дэмжигч, гишүүн, зохион байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн даргань шударга ёс, хууль дээдлэх, эв нэгдлийг дээдлэх, үндсэн зорилгоосоо хазайхгүй байх.


ДӨРӨВ. ХӨДӨЛГӨӨНИЙ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

4.1    Хөдөлгөөний бүтэц, зохион байгуулалт
4.1.1       Хөдөлгөөн нь дэмжигч, гишүүдээс бүрдэх 10т, 100т, 1000т гэсэн бүтэцтэй байх
4.1.2       Арван хүний нэг нь 10тын зохион байгуулагч байна.
4.1.3      100т нь 10тын зохион байгуулагч нараас бүрдэж, нэг нь 100тын зохион байгуулагч байна.
4.1.4   1000т нь 100тын зохион байгуулагч нараас бүрдэж, нэг нь 1000тын зохион байгуулагч байна.
4.1.5    Зохион байгуулагч нь өөрөө 10-т, 100-т, 1000-таа үүсгэн байгуулж болно. Мөн бүрдсэн 10т, 100т, 1000т нь шууд сонголтоор олонхийн санал авсан нэг гишүүнээ зохион байгуулагчаар сонгоно.

4.2     Хөдөлгөөний удирдлага
4.2.1      Хөдөлгөөний удирдлага нь босоо тогтолцоотой бөгөөд удирдах дээд эрх нь УЗ-д хадгалагдана.
4.2.1.1     УЗ-ийг УЗГ-дийн олонхийн саналаар сонгогдсон УЗД удирдана.
4.2.1.2   УЗ-ийн шийдвэр нь олонхийн саналаар таслагдаж, батлагдсан тогтоол байна. Саналыг ил, шууд гар өргөж шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд шийдвэрлэх эрхийг УЗД эдэлнэ.
4.2.1.3   УЗ нь Хөдөлгөөний дүрэмд заасан үндсэн зорилго, чиглэл, зарчимаас эсрэг шийдвэр гаргахыг хориглоно.
4.2.2    УЗ-ын шийдвэрийг 1000тын зөвлөл, 1000т, 100т, 10т-ын зохион байгуулагч нар болон гишүүд, дэмжигчид үйл ажиллагаандаа мөрдөнө.

ТАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

5.1    УЗ нь Хөдөлгөөнийг бодлогын удирдлагаар ханган ажиллах гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
5.1.1        УЗ-ийн гишүүдийн тоо 5 байна.
5.1.2        УЗ-ийн бүрэн эрх эдэлнэ.

5.2    Хөдөлгөөний зорилго, чиглэлийг тодорхойлох
5.2.1        Хөдөлгөөний үндсэн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
5.2.2        Хөдөлгөөнийг зөвхөн заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах, татан буулгах
5.2.3        Хөдөлгөөнийг олон нийт, засгийн газар, бусад хуулийн этгээдтэй холбох
5.2.4        Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
5.2.5        Хөдөлгөөнийг бодлогын манлайлалаар хангах
5.2.6        Удирдах зөвлөлийн гишүүн нь “Хөдөлгөөний үндсэн зорилго, чиглэл, зарчимыг мөрдөж, Улсын болон нийтийн ашиг сонирхолыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж..,
5.2.7        Дотоод жухамд заасан бусад бүрэн эрх
5.2.8  Удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.

5.3    Удирдах зөвлөлийн гишүүн
5.3.1        Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөлтэй болон сонгуульт этгээдийг удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.
5.3.2        Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй.
5.3.3        Удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олонхийн саналаар батлан сонгоно.
5.3.4        Удирдах зөвлөлийн гишүүн нь аливаа улс төрийн намын гишүүн байж болохгүй.
5.3.5        Удирдах зөвлөлийн гишүүн нь нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан байж болохгүй.
5.3.6        Удирдах зөвлөлийн гишүүн нь аливаа гэмт хэрэгт холбогдож, улс ард түмнийг хохироосон, авилга, луйварын хэрэгт нэр холбогдсон байж болохгүй.
5.3.7        Удирдах зөвлөлийн гишүүн нь Хөдөлгөөний үндсэн зорилго, чиглэл, зарчмаас ухарч, урваж болохгүй.
5.3.8        Удирдах зөвлөлийн гишүүн нь Хөдөлгөөний дүрэмд зааснаар тангараг өргөнө.

5.4   Удирдах зөвлөлийн дарга
5.4.1        Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.
5.4.2        Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлах, хурал удирдах, хурлын шийдвэрийг баталгаажуулах бүрэн эрхтэй.
5.4.3        Удирдах завлөлийн гишүүдийн олонхийн саналаар удирдах зөвлөлийн даргыг сонгоно.

5.5   Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, татгалзуулах журам

5.5.1        Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
5.5.2        Удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд үүсгэн байгуулагчийн санал оруулсанаар удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
5.5.3        Удирдах зөвлөлийн хурлыг байнга тасалдаг, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхолын зөрчилд автагдсан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг татгалүуулах шалтгаан болно.

5.6    Удирдах зөвлөлийн хурал, ээлжит, ээлжит бус хурал
5.6.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
5.6.2        Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус хурлын төрөлтэй байна.
5.6.3    Ээлжит хурал нь улиралд 1-с доошгүй удаа хуралдана. Ээлжит хурлын хугацаа нь байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
5.6.4        Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

5.7      Удирдах зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудал, ирц
5.7.1        Хурлын тов, хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
5.7.2        Удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
5.7.3        Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг авч хэлэлцэхийг хориглоно.
5.7.4        Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.

5.8      Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам

5.8.1       Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
5.8.2       Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зураагүй тохиолдолд шийдвэрийг эс зөвшөөрсөн буюу хориг тавьсан гэж үзнэ.
5.8.3       Удирдах зөвлөлийн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ.


ЗУРГАА.  ХӨДӨЛГӨӨНИЙ САНХҮҮЖИЛТ

6.1  Хөдөлгөөний санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
6.1.1    Иргэд байгууллагын хандив
6.1.2    Хуулийн хүрээнд олсон бусад орлого


ДОЛОО.  ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮН

7.1  Хөдөлгөөний гишүүн (дэмжин оролцогч иргэд)-ийн эрх, үүрэг
7.1.1    Монгол Улсын иргэн 18 насанд хүрсэн хүн хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
7.1.2 Улс төрийн аль нэг намын ледир байсан буюу одоо ч аль нэг намын удирдагч байгаа бол манай хөдөлгөөний удирдах үйл ажиллагаанд болон жагсаал цуглааны үед ёс зүйн хувьд үг хэлэх эрхгүй. Мөн Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн ба Монгол Төрийн Ариун Гал Голомтыг Цэвэрлэх Үндэсний Хөдөлгөөн -өөс 2018.4.12-ны өдөр Эх орон даяар эхлүүлж байгаа Хувьсгалд хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Аль нэг намын удирдагч нь дэмжих талаар албан ёсны мэдэгдэл ирүүлсэн  тохиолдолд зөвхөн төрийг цэвэрлэх үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн үг хэлэх эрх эдлэнэ.
7.1.3    Гишүүн нь аль нэг 10тад харьяалагдаж, зохион байгуулагч сонгох болон сонгогдож болно.
7.1.4    Гишүүн нь харьяалсан 10тын зохион байгуулагч, 100тын зохион байгуулагч, 1000тын зохион байгуулагч, Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн даргын шийдвэрийг хүндэтгэн дагаж, аливаа эмх замбараагүй байдал, үймээн самуун, хорлон сүйтгэх ажиллагаа, хууль бус үйлдэл гаргах, гаргахыг санаачлан, уриалахыг хориглоно.

7.2 Аюулгүй байдлын зааварчилгааг мөрдөж, аливаа эмх замбараагүй байдал, үймээн самуун, хорлон сүйтгэх ажиллагааг гаргахгүй байх, таслан зогсоох нь дэмжин оролцогч иргэд, аравт, зуут, мянгатын зохион байгуулагч болон гишүүд, удирдах зөвлөлийн үүрэг мөн.


НАЙМ. АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ҮЙМЭЭН САМУУН ҮҮСГЭХГҮЙ БАЙХ, ҮҮССЭН ТОХИОДОЛД АЖИЛЛАХ ЗААВАРЧИЛГАА

8.1    Аюулгүй байдлын зааварчилгаа:
8.1.1 Зохион байгуулагч нар хариуцсан аравт, зуут, мянгатын гишүүдийг эмх замбараагүй байдал, үймээн самуун үүсгэхээс сэргийлнэ.
8.1.1.1 Үл ойлголцол гарсан тохиолдолд аравт нь зуутын, зуут нь мянгатын, мянгат нь ерөнхий зохион байгуулагч болон удирдах зөвлөлд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ.
8.1.1.2 Хариуцсан гишүүдийг архи, мансууруулах бодис хэрэглүүлэхгүй байх, хэрэглэсэн гишүүнийг биеэ зөв авч явах, олон нийтийн анхаарлыг татахгүй байх шаардлагыг тавьж, хэрэгжүүлэхгүй байх тохиолдолд аюулгүй байдлыг хангах комисст (цагдаагийн байгууллагад) хүлээлгэн өгнө.
8.1.1.3 Хариуцсан гишүүдийг нам, улс төрийн үзэл бодлоор маргалдаж, мэтгэлцэхгүй байхыг сануулж, цаашид гарах эрсдэлээс сэргийлнэ.
8.1.1.4 Аравт, зуут, мянгат зохион байгуулагч болон бусад гишүүд маргалдагч талуудыг эвлэрүүлэх, маргааныг таслан зогсоох үүрэгтэй.
8.1.1.5 Гишүүд болон аравт, зуут, мянгатын зохион байгуулагч нь хорлон сүйтгэх, өдөөн хатгах аливаа үйлдлийг аюулгүй байдлыг хангах комисст (цагдаагийн байгууллагад) мэдэгдэж, арга хэмжээ авна.

8.2   Аравт, зуут, мянгатын гишүүд мансуурсан, согтуурсан иргэдийг аюулгүй байдлыг хангах комисст мэдээллэх, хүлээлгэн өгч, аливаа эмх замбараагүй байдал, үймээн самуун үүсгэхээс сэргийлэх
8.2.1        Аравт, зуут, мянгат нь багаар ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэж, аливаа асуудалд хүлээцтэй хандаж, эвийг эрхэмлэж, нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэвэл зохино.
8.2.2        Аравт, зуут, мянгатын гишүүд бие биенээ, зохион байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдийг хамгаалж, болзошгүй аюулын үед нягт хамтарч, аюулгүй байдлаа хангана. (Алунгуа эхийн 5 сумны зарчмаар олуулаа бол хүчтэй, дийлдэхгүй)
8.2.3        Гишүүд нь хулгай, дээрмээс сэргийлж, үнэт эдлэл, гар утас, эд зүйлсдээ хяналт тавьж, сонор сэрэмжтэй байна.
8.2.4        Аливаа эмх замбараагүй байдал, үймээн самуун үүссэн тохиолдолд дараах арга хэмжээг авна.
8.2.5        Хариуцсан аравт, зуут, мянгатыг эмх замбараагүй байдал, үймээн самуунд оролцохгүй байхыг уриалж, тайван замаар асуудлыг шийдэх, учрах аливаа эрсдэлээс сэргийлнэ.
8.2.5.1  Хариуцсан аравт, зуут, мянгатыг эмх замбараагүй байдал, үймээн самуун үүссэн газраас зайтай аюулгүй байрлалд шилжүүлнэ.
8.2.5.2  Эмх замбараагүй байдал, үймээн самуун үүсгэсэн хүмүүсийн үйлдэл, зургийг авч, аюулгүй байдлыг хангах комисст (цагдаагийн байгууллагад) өгнө.


ЕС. АРД ТҮМЭНД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АРИУН ГАЛ ГОЛОМТЫГ ЦЭВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛИЙН ТОВ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ ЗААВАРЧИЛГАА

9.1 Монгол Улс даяар Монгол Улсын төрийн ариун гал голомтыг цэвэрлэх үндэсний хувьсгалын тов, мэдээллийг мэдээллийн бүх хэрэгсэл, хэлбэрээр үнэн бодитоор ард түмэнд хүргэнэ.
9.1.1    Монгол Улсын нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим орчинг ашигладаг бөгөөд хөдөлгөөний үйл ажиллаагаа, хувьсгалын товыг цахим орчинд өргөн хүрээтэй түгээхийг нийт зохион байгуулагч, дэмжигчид зорино.
9.1.1.1 Цахим орчинг ашигладаг иргэдийн 50 орчим хувь нь фейсбүүк орчинг ашигладаг тул фейсбүүкийн олон гишүүнтэй хаягуудад өдөрт 3-аас доошгүй удаа мэдээлэл шейрлэх. (Зарын группүүд, сонирхолоороо нэгдсэн группүүд, спортын грүппүүд гэх мэт)
9.1.1.2 Цахим орчинг ашигладаг иргэдийн 40 орчим хувь нь твитер орчинг ашигладаг тул твитерт өдөрт 3-аас доошгүй удаа мэдээлэл нийтэлж, санал асуулга авах.
9.1.1.3 Цахим орчинд олонд хүрсэн мэдээллийн доор коммент хэсэгт мэдээлэл нийтлэх.

9.1.2 Удирдах зөвлөл болон зохион байгуулагч нар үндэсний хэмжээний телевиз, радиог ашиглаж, мэдээлэл хүргэнэ.

9.1.3 Зохион байгуулагч болон дэмжигч иргэд цахим орчин ашигладаггүй иргэдэд мэдээлэл хүргэх бүх аргыг ашиглаж, мэдээлэл хүргэнэ. (Ил захидал, яриа гэх мэт)

9.1.4 Олон нийтийн газрууд болох худалдаа, үйлчилгээний төвүүд, их дээд сургуулийн орчинд мэдээллийг байршуулж, хүргэнэ.


АРАВ. БУСАД

10.1 Хөдөлгөөнд нэгдсэн бусад холбоо, хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд энэхүү дүрмийг мөрдөж, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана.
10.1.1 Манай хөдөлгөөн зөвхөн Монгол Улсын алтан соёмбот далбаан дор нэгдэнэ. Жагсаал, цуглааны үед бусад холбоо, хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд өөрсдийн туг далбаа, уриа лоозонтой байж болно. Улс төрийн нам, эвсэлийн туг, уриа лоозон,  хориглоно.
10.1.2 Хөдөлгөөнөөс зохион байгуулж буй уг жагсаал цуглааныг буруугаар ашиглаж, үндсэн зорилго, чиглэлийг өөрчлөхийг хориглоно.

АРВАН НЭГ.  ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
11.1 Хяналтын зөвлөл нь Хөдөлгөөнийг бодлогын хяналтаар ханган ажиллах дарга түргүүлэгч гишүүдээс бүрдсэн зөвлөлтэй байна. (Хяналтын зөлөл ХЗ)
11.2     ХЗ-ийн гишүүдийн тоо 7 байна.
11.3     Хянах бүрэн эрх эдэлнэ.
11.3.1  Хөдөлгөөний зорилго, чиглэлийг хянана
11.3.2  Хөдөлгөөний зорилго, зорилт, үндсэн дүрмийн хэрэгжилтийг хянах, 
11.3.3  Хөдөлгөөнийг зөвхөн заасан үндэслэлээр татан өөрчлөн байгуулах, татан буулгах
11.3.4  Хөдөлгөөнийг олон нийт, засгийн газар, бусад хуулийн этгээдтэй холбох
11.3.5  Хөрөнгө босгох үйл ажиллагааг хянах
11.3.6  Хөдөлгөөнийг бодлогыг хянах
11.3.7  ХЗ-ийн гишүүн нь “Хөдөлгөөний үндсэн зорилго, чиглэл, зарчим, нийтийн ашиг сонирхолыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавин хянах
11.3.8  Дүрэмд заасан бусад бүрэн эрх
11.3.9 Хянах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.
11.4     Хяналтын зөвлөлийн гишүүн
11.4.1  Хяналтын зөвлөлийн “ХЗ” хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөлтэй болон сонгуульт этгээдийг удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.
11.4.2  ХЗ-ийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй.
11.4.3  ХЗ-ийн шинэ гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосноор  зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олонхийн саналаар батлан сонгоно.
11.4.4  ХЗ-ийн гишүүн нь аливаа улс төрийн намын гишүүн байж болохгүй.
11.4.5  ХЗ-ийн гишүүн нь нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан байж болохгүй.
11.4.6  ХЗ-ийн гишүүн нь аливаа гэмт хэрэгт холбогдож, улс ард түмнийг хохироосон, авилга,луйварын хэрэгт нэр холбогдсон байж болохгүй.
11.4.7  ХЗ-ийн гишүүн нь Хөдөлгөөний үндсэн зорилго, чиглэл, зарчмаас ухарч, урваж болохгүй.
11.4.8  ХЗ-ийн гишүүн нь Хөдөлгөөний дүрэмд зааснаар тангараг өргөнө.
11.5     Хяналтын зөвлөлийн дарга
11.5.1  ХЗД-ын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.
11.5.2  ХЗД нь хяналтын зөвлөлийн хурлыг товлон зарлах, хурал удирдах, хурлын шийдвэрийг баталгаажуулах бүрэн эрхтэй.
11.5.3  ХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар ХЗД-ыг сонгоно.
11.6     Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, татгалзуулах журам
11.6.1  Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтээ хяналтыг зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
11.6.2  Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд үүсгэн байгуулагчийн санал оруулсанаар хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
11.6.3  Хяналтын зөвлөлийн хурыг байнга тасалдаг, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхолын зөрчилд автагдсан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол, гишүүнийг татгалзуулаххяналтын зөвлөлийн дарга шалтгаан болно.
11.7     Хяналтын зөвлөлийн хурал ХЗХ, ээлжит, ээлжит бус хурал
11.7.1  Хяналтын зөвлөлийн гишүүд ХЗГ хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
11.7.2  ХЗ-ийн хурал нь ээлжит болон ээлжит бус хурлын төрөлтэй байна.
11.7.3  Ээлжит хурал нь улиралд 1-с доошгүй удаа хуралдана. Ээлжит хурлын хугацаа нь байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
11.7.4  Ээлжит бус хурлыг ХЗД-ын шийдвэрээр буюу  ХЗГ-ийн 1/3-ийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
11.8     Удирдах зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудал, ирц
11.8.1  Хурлын тов, хэлэлцэх асуудлыг ХЗД, гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
11.8.2  ХЗ-ийн хурал болохоос өмнө гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
11.8.3  ХЗ-ийн хуралд хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг авч хэлэлцэхийг хориглоно.
11.8.4  ХЗГ-ийн 2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.
11.9     Хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам
11.9.1  ХЗ-ийн шийдвэр нь тогтоол байна. ХЗ-ийн тогтоолд хяналтын зөвлөлийн дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
11.9.2  ХЗД тогтоолд гарын үсэг зураагүй тохиолдолд шийдвэрийг эс зөвшөөрсөн буюу хориг тавьсан гэж үзнэ.

11.9.3  Хяналтын зөвлөлийн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ.

                                                                    Харилцах Утас:
Тэргүүн Шаравын Баярсайхан ........................ 8897 0947
Дэд Тэргүүн Бархасын Эрдэнэчимэг .............. 9917 7163

Узирдах Зөвөлөлийн Гишүүд:
1. Өэлүн Л.Өнөрчимэг ...................................... 9915 9930
2. Айлтгүй Төмөр-Очир .................................... 9999 2718
3. Гомбо Амгалан .............................................. 8876 5545
4. Лхамсүрэн Баатарсүрэн ............................... 9929 3655

Хяналтын Зөвлөлийн Гишүүд:
1. Төрмөнх Болд ............................................... 9998 6257
2. Доржоо Гантөмөр ......................................... 9812 0361
3. Жадамба Туул ............................................... 9978 8500
4. Аюурзана Туваандорж .................................. 9227 5631
5. Жанчив Батболд ........................................... 9154 5432

Хэвлэл Мэдээлэл хариуцсан хамтрагч:
Гүрэнт Монгол Хөдөлгөөний тэргүүн Б.Базараа
Харилцах Утас ................................................... 8804 6651

Цахим Хаяг:

Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн ба Монгол Төрийн Ариун Гал Голомтыг Цэвэрлэх Үндэсний Хөдөлгөөний Товчилсон нэр: М.Т.У.СҮХ & М.Т.А.Г.Г.ЦҮХ

НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЦГЭЭЕ

2018.04.23-ны нийтлэлийн эхээс: Бэлтгэв.
Улаанбаатарын цагаар 4:06РМ







Comments

Popular posts from this blog