Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тусламж хүсэх нь:


“МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ                СЭРГЭЭХ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” ТББ
Монгол улс,Улаанбаатар хот,
Хан-Уул, 11-рхороо, 1 хэсэг, 2, 8 тоот
Утас 8897-0947.
            2018 оны 04 дугаар сар 23      №66/1
             
               /Н.Ү.Б-аас тусламж хүсэх тухай/
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛАГАД

/Хуулбар илгээгдэх байгууллагууд/
1.      Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл
2.      Монгол улсын ерөнхийлөгч
3.      Монгол улсын их хурал
4.      Улс төрийн намуудад
5.      Нийслэлийн цагдаа болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар


Монгол Улс 1962 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын /Н.Ү.Б/ гишүүнээр элссэн. Н.Ү.Б бол аливаа маргаантай асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр бус яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэдэг орнууд бүрэлдэхүүнд нь багтдаг дэлхий нийтийн байгууллага юм. Одоо НҮБ нь 193 орчим гишүүнтэй энх тайвныг эрхэмлэгч, дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн дээд байгууллага юм. НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмждэг Эдийн засаг, нийгмийн Зөвлөл, Олон улсын шүүх нь АНУ-ын Нью Йорк хотод төвтэй. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг.

Төв Азийн Байдал: Бүс нутаг дахь нөхцөл байдал, энхийн төлөө түншлэлийн явцыг харгалзан харилцаагаа анхаарч, аюул заналын шинж байдал өөрчлөх, энх тайвныг сахин хамгаалах, эдийн засаг нь дампуурсан аливаа гишүүн орны аюулгүй байдалтай холбоотой болон бусад аюул заналтай тэмцэх, эдийн засгийн тогтвортой байдлын ашиг тусыг олон тал нэгэн зэрэг хүртэх, нийгмийн хурцадмал байдал аюулгүй байдалтай холбоотой аюул занал үүсгэж буй бүс нутгуудыг тогтворжуулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран хямралаас гаргах, хамтран ажиллах нь энх тайвныг эрмэлзсэн харилцааг сайтар ойлголцоход нэн чухал юм. Бидэнд аюулгүй байдлын асуудлаар бодит хамтын ажиллагаа, олон талт санаачилгаар дамжуулан хамтдаа аюулгүй байдлыг сахин ажиллах шаардлага үүсээд байгаа билээ.

Монгол Улсад: Намчирхсан цөөнхийн дарангуйлал амьдралын эмгэнэл болжээ. Олон намын нэр, үзэл баримтлал, хий хоосон амлалтаар луйвар хийхийг хүсэгчид УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн эрхэнд гарч улмаар дарангуйлалын хар сүүдэр нийгмийг тэр аяар нь бүрхэн ард түмнийг талцуулан хувааж эцэст нь туйлдуулсан.

Намын бодлого нь: Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гажсан маф бүлэглэлийн дур зорго болсон.

УИХ-д байгаа гишүүд: Мөнгөөр төрийн өндөр албыг наймаалцан, хулгайгаар ашиг сонирхолын хууль баталж, амин хувийн эрх ашгаа хамгаалан ард түмнийг дарангуйлж байгаа. Энэ хуульчилсан дарангуйлал нь Саддам Хусеиний дэглэмээс илүү хор хөнөөлтөй байна.

Берлиний нурчихсан хана: Монгол улсад хэдхэн хүний дарангуйллын дэглэм нь Ардчилсан нийгэм гэх нэрийн цаана дүр эсгэн бодитоор хэрэгжээд удаж байна. Үүнийг1992 онд батлагдсан Үндсэн хуулийн бүх заалтууд зөрчигдөж байгаагаар илэрхийлбэл:
1. Монголын төрт ёсны уламжлал бодлого алдагдсан.
2. Үндэсний аюулгүй байдал алдагдсан.
3. Шударга ёс, хууль шүүх үндсэн зарчимаасаа хазайсан.
4. Эдийн засаг бүрэн дампуурсан.
5. Хүний эрхийн зөрчил туйлдаа хүрсэн.
6. Хэвлэл мэдээлэл хаалттай, бодит үнэнийг мэдээлэхээс татгалзсан.
7. Facebook -г хакердаж хязгаарлаж хянадаг болсон.
8. УИХ-ын гишүүд бүлэглэн бусдын кнопоор хууль батлан иргэдэд гэмт хэрэг тулган хүлээлгэх их хэлмэгдүүлэлт явуулж байна.
9. УИХ-ын гишүүдийн баталсан хууль нь төрд үүрлэсэн луйварчдын эрх ашгийг хамгаалж байна.
10. Банкны хүү иргэдийг ядууруулан, өр зээлийн хүнд байдалд оруулсан.
11. Хүнсний аюулгүй байдал хяналт алдагдсан.
12. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах баталгаа алдагдсан.
13. Хүн ам, газар нутаг, түүнд орших ой ус, ургамал амьтны аймг
ийн бүрэн бүтэн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, Монгол улсын оршихуйн дархлааг сулруулж байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй түвшинд хүрээд байна.
14. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн суурь үндэслэлгүй, байгал орчинд ээлгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
үй олноор олгосон, үүний дотор 500 нь алтны уурхай байна. Мөн 20-нь л ашиг өгч, Оюутолгой уурхай Эрдэнэтээс 5 дахин илүү нөөцтэй бөгөөд зөвхөн зэсээс ашиг өгч байна. Алт нь ашиггүй болон хяналтгүй Монгол улсын хилээр гарч байна. 
15. Дотоодын авилгачид, офшорчин луйварчид хариуцлагаас зайлсхийн Монголын төрд шургалсаар байна.
16.
С.Зориг агсан шиг олон эх оронч хүн учир битүүлэгээр амь насаа алдсаар ирлээ.
17. Монгол Улсын Төрд үүрлэсэн дарангуйлагч нар 2008.7.01-нд сонгуулийн үеэр ард түмний дунд үймээн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэн таван хүнийг буудан хороосон ба олон зуун хүнийг хомороглон хэлмэгдүүлсэн. Тэр үеэс хойш Монголын ард түмэн дарангуйлалд байна.

Монголд өнөөдөр: Төрд үүрлэсэн луйварчдын эрх ашгийг хамгаалсан хууль үйлчилж, тэдний ах, дүү, хамсаатан болон тойрон хүрээлэгчдийн хар сүлжээний дарангуйлалд улс орон бүрэн нэрвэгдээд байгаа нь Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхгүй байна.

Монголын ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхэм дээд эрх болох:
Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож...эрхээ эдэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг "гагцхүү" ард түмний мэдэлд, ... байна гэж тус тус заасныг үндэслэн 2018.4.12-ний өдөр Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтын цэвэрлэх Үндэсний хөдөлгөөнөөс Монголын ард түмэнд төрийн бүх эрхийг улсад хохиролгүй ард түмэн чирэгдэлгүй шилжүүлэн өгнө үү гэсэн шаардлагыг албан тоотоор одоогийн эрх баригчидад хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй байна. Үүнд:
Албан ёсны шаардлагыг:
1. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга
2. Монгол улсын их хурлын дарга М.Энхболд
3. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх
нарт хүргүүлсэн болно.
Оюуны хувьсгалын тухай мэдээллийг албан ёсоор:
4. Улсын их хурлын 76-н гишүүд тус бүр.
5. Нийслэлийн цагдаагийн газар
6. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар
7. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар болон дарга Х.Болормаа
8. Нэгдсэн үндэс
тний байгууллага зэрэгт холбогдох материалыг хүргүүлж, төрөө цэвэрлэх хувьсгалыг Монгол улсын үндсэн хуулийн хүрээнд албан ёсоор эхлүүлсэн.

Монголын төрд үүрлэсэн үндсэн хууль завхруулагчдын үйлдэл эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулан улмаар Монгол улс болон олон улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаад ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаад удаж байгаа хэдий ч Монголын сэтгүүлч сурвалжлагчид, сошиал мэдээллүүд нь луйварчин, хууль завхруулагчдын хов жив, тулга тойрсон хэрүүлээс өөрийг ард түмэнд мэдээлэх чадамжгүй байна.

Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөний зохион байгуулагчдын зүгээс хоёр-дахь шатны хувьсгалт тэмцлээ эхлүүлж байна.

Н.Ү.Б-аас шударга сэтгүүлчидээ Монгол улсад илгээх; Энхийг сахиулах; шаардлага үүссэн байгааг илэрхийлэн Монголын нийт ард түмний дунд санал асуулга явуулж байна.

Дээрхи шалтгаануудыг үндэслэн манай улсад тусламж хэрэгтэй байгаа бөгөөд эрх баригчдын явцуу ашиг сонирхолт дарангуйлалаас сэргийлэх зайлшгүй шаардлага байна.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилтоо эрхэмлэн тусламж үзүүлнэ үү

Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх Үндэсний хөдөлгөөн. Харилцах Утас:
Тэргүүн Шаравын Баярсайхан ..............8897 0947
ба 9139 9228
Дэд Тэргүүн Бархасын Эрдэнэчимэг ..........
............... 9917 7163







Удирдах зөвлөлийн үишүүд
1. Шарав Баярсайхан ................................
.................... 8897 0947
2. Өэлүн Л.Өнөрчимэг ...............................
................... 9915 9930
3. Айлтгүй Төмөр-Очир ............................
.................... 9999 2718

Хяналтын зөвлөлийн гишүүд
1. Төрмөнх Болд ...........................
................................. 9998 6257
2. Доржоо Гантөмөр ..........................
............................ 9812 0361
3. Жадамба Туул ....................................
........................ 9978 8500
4. Аюурзана Туваандорж ......................
........................ 9227 5631
5. Жанчив Батболд ..................................
....................... 9154 5432

Мэдээлэл хариуцсан төлөөлөгч: 
Гүрэнт Монгол Хөдөлгөөний тэргүүн Б.Базараа ........ 8804 6651

Зохион байгуулагч:
Дүншиг Мягмарсүрэн......................................................8830 7580


Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн ба Монгол Төрийн Ариун Гал Голомтыг Цэвэрлэх Үндэсний Хөдөлгөөний Товчилсон нэр: М.Т.У.С.Ү.Х ба М.Т.А.Г.Г.Ц.Ү.Х

2018.4.24 Улаанбаатарын цагаар 14:02

Comments

Popular posts from this blog