МЭДЭГДЭЛ: Хариуцлага гэж байх ёстой. Хариуцлага тооцох ёстой.

Иймд 28н жилийн их хулгайд хариуцлага тооцох, төрийг цэвэрлэх зайлшгүй шаардлага байгаа учраас "Ард түмний Их хуралдай"-г зарлан хуралдуулах гэж байна.

Зорилго: Төрийг цэвэрлэх, хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх.

Шаардлага: Салбаруудаас сайн таньдаг, мэдлэг туршлагатай хүмүүсийг бүрэн төгс нээлттэй сонгон шалгаруулах болон төрд байгаа, байсан хүмүүс ард түмний нэмэлт асуултаар байцаан шалгуулж шударга гэдгээ нотлон эргэн төрд ажиллах боломжтой.

Мөн "Ард түмний их хуралдай"-г зарлан хуралдуулах сургаар бусад намуудыг сэрээж байгаадаа сэтгэл хангалуун байна. Харин Монголын ард түмэн нэгдэж төрийг цэвэрлэн хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх ёстой!!

Эрх мэдэл, албан тушаалд санаархаж "Ард түмний Их хуралдай"-г зарлан худалдуулах сургаар ижил төстэй нэрийн цаана нам дагсан ашгийн сонирхол байх ёсгүйг хатуу анхааруулъя!!

Шударга үнэнийг хүсэж байгаа Монголын ард түмнийг хууран мэхлэхийг зөвшөөрөхгүй!!

Мэдэгдэл гаргасан: Монгол төрийн уламжлалыг сэрээх Үндэсний хөдөлгөөний тэргүүн Шаравын Баярсайхан

2018.5.05-н Улаанбаатарын цагаар 9:42АМ

Өнөөдөр 2018.5.04-н Бөмбөгөр худалдааны төвийн гадаа талбай дээр ажиллаа

Comments

Popular posts from this blog